Мэдээ, мэдээлэл

“БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд бизнес эрхлэгчид болон татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсох, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Дундговь салбар, МҮХАҮТ-ын Дундговь дахь салбар хамтран "Бизнесийн хөгжил" сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор энэхүү сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг онцлон дурдаад хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлэн сургалтын үйл ажиллагааг нээж, чөлөөт хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран ярилцлаа.


Энэ хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн тусгай зөвшөөрөл хүсэхтэй холбоотой асуудал, хөнгөлөлттэй зээлийн үнийн дүнг өсгөх, ААН-ийн хүний нөөцийн тогтвортой бодлого, хувь хүнийг хэрхэн сургах тал дээр төрөөс хамтарч ажиллах боломж, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ажлын байран дээр тогтворгүй байдаг иймээс хүний хөгжлийг дэмжих жилтэй холбогдуулан шилдэг төрийн албан хаагч шалгаруулдагтай адилаар шилдэг үйлчилгээний ажилтан гэсэн шалгаруулалт гаргаж хувийн хэвшлийн хүний нөөцийг дэмжиж хамтран ажиллах саналуудыг хэлэлцүүлэгт ирсэн зочид дэвшүүлсэн бол уг саналын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжийн талаар удирдлагууд танилцуулан хамтран ярилцлаа. Мөн  мал эмнэлгийн программ и-баримттай холбогдсон эсэх, мал болон мах худалдаж байгаа малчдын и-баримтыг бизнес эрхлэгч регистрийн дугаараар нь шууд шивэх боломж байна уу гэсэн холбогдох асуудлаар Татварын хэлтэс хариулт, мэдээлэл өгсөн юм.


Тус хэлэлцүүлэгт “Шинэ сэргэлтийн бодлого”, Дундговь аймгийн ААНБ-ын санхүүгийн тайлан, бүртгэлийн байдал, “Хөдөлмөрийн тухай хууль” шинэчилсэн найруулга, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэл ба практик хэрэглээ сэдвүүдийн хүрээнд холбогдох мэргэжилтэн, албан хаагчид сургалт, мэдээлэл хүргэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа