Мэдээ, мэдээлэл

ҮНДСЭН ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Иргэдийн Шударга Шүүх төрийн бус байгууллага Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтаж, “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ.


Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 100 жилийн ойг угтаж иргэд, албан хаагч, айл өрх, иргэн бүрд “Үндсэн хууль”-ийг залах, хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгох, үндэсний эв нэгдэл, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор Үндсэн хуулийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх танилцуулга, сургалт сурталчилгааг зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар гарын үсэг зурлаа.


Тус үйл ажиллагаанд аймгийн төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтийн төлөөлөл оролцсон юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа