Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Ажлын хэсгийн ахлагч Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн мэргэжлийн байгууллага болон ХААИС-ын Мал аж ахуй биотехнологийн сургуулийн мэргэжлийн баг төлөвлөгөөнд шаардлагатай мэдээллийг цуглуулахаар сумдад ажиллаж малчдаас санал асуулага авах, нөхцөл байдлын үнэлгээг хийж байна.
Дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болсноор хөдөө аж ахуйн салбарт явуулах ажлын чиглэл бодит болох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэлэмж өсөх, таван төрлийн малын үржлийн ажлын чиглэл тодорхойлогдох, сүргийн бүтэц, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувь хэмжээ нэмэгдэх, хээлтүүлгийн тохироо хангагдах гэх мэтчлэн олон бодит үр дагаварууд гарах юм.