Солонгос улсын MBC телевизийн “Байгаль орчин хариуцсан мэдээний баг” Дундговь аймагт сурвалжилга хийхээр ирж цөлжилт явагдаж буй говь нутгаар мэдээллээ бэлтгэсэн байна. Зарим говийн аймагт цөлжилтийн улмаас мал маллаж буй малчид бэлчээргүй болж мал маллахад хүндрэл үүсч төв суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа тухай MBC телевизийн “Байгаль орчин хариуцсан мэдээний баг” сурвалжилжээ. Тухайлбал Өвөрхангай аймгийн элсэн тасархай зэрэг газраар орж сурвалжилга бэлтгэхэд эдгээр асуудлууд ажиглагдсан гэлээ.Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт орон нутагт хэрхэн нөлөөлж байгаа тухай сэдвээр санал солилцож , уг сэдвээр Солонгосын MBC телевизэд ярилцлага өглөө. Засаг дарга Ц.Мөнхбат сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн хувьд цөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд мод тарих ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа тухай хэлээд, манай аймгийн хувьд малын тоо толгой өсч байгаа сайн үзүүлэлттэй байна гэхдээ энэ нь бэлчээрийн даацад нөлөөлж байгааг хэллээ. Тиймээс бид малынхаа тоонд биш чанарт анхаарч ажиллаж байгаа талаар ярилцлагадаа дурдлаа.