Хүний эрхий үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт 2023.04.17-18-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа аймгийн удирдлага, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, зарим агентлагын болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай орон нутгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудлын талаар уулзалт ярилцлага хийж, Хүний эрх хамгаалагчийн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө. Мөн үеэр Төрийн захиргааны албан хаагчид, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтануудад сургалт хийж, хуульч өмгөөлөгчид, сэтгүүлчид, ҮЭ-ийн сонгуульт ажилтан, идэвхтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагч иргэдтэй уулзалт хийх, иргэдийг хүлээж авч саналыг сонсох, гомдол мэдээлэл хүлээн авах, хүний эрхийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна.