Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТОД АЙЛЧИЛЛАА

      Дундговь аймаг нь гадаад харилцааны хүрээнд ӨМӨЗО-ны Баяннуур хоттой боловсрол, соёл, эрүүл мэнд, гадаад худалдаа, үйлдвэрлэлийг харилцан дэмжих хамтын ажиллагааны гэрээг 2021 онд байгуулсан билээ.

       Энэхүү хамтын ажиллагааг талууд хөгжүүлэх, бодит ажил хэрэг өрнүүлэх зорилгоор 2023 оны 4 сарын 10-наас 15 -ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат , ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг Баяннуур хотод албан ёсны айлчлал хийлээ. Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын намын хорооны дарга Хэ Вэйхуа , хотын Засаг дарга Ван Зыпин, хотын ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Жоу Юылин нарын албаны хүмүүс айлчлалын бүрэлдхүүнийг халуун дотноор хүлээн авч харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж албан ёсны уулзалт зохион байгууллаа.

       Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ удаагийн айлчлал нь Монгол улс, Бүгд Найрамдах Хятад ард улсын “Иж бүрэн стартегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д  чиглэлүүдэд туссан “Уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнзгийрүүлэх”-д санал нэгдсэний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллах, “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт 3000 морин хуурч , уртын дуучдын тоглолт, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулан аялал жуулчлал, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах , ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллах, Тэмээний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах, үйлдвэр байгуулахад туршлага судлах, үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, боловсролын салбарт багш, сурагчдыг сургалтад хамруулах , уламжлалт анагаах ухааны чиглэлээр туршлага судлах, энэ чиглэлээр их эмч, сувилагчийг урт  болон богино хугацааны сургалтад хамруулах зэрэгт үр дүнтэй хамтран ажиллах тодорхой санал тусгагдаж нэгдсэн ойлголтод хүрснийг онцлон тэмдэглэлээ.


         Баяннуур хотын намын хорооны дарга Хэ Вэйхуа хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Си Жи Пин даргын санаачилсан Нэг бүс-Нэг зам бодлого, боомтын хөгжлийн хүрээнд хөдөө аж ахуй, жимс жимсгэнийн газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох, тус салбарт хөрөнгө оруулалт хийх, Хятад , Орос улсыг холбосон чухал замд байршилтай Дундговь аймаг нь хүрэн нүүрсний нөөцийг эрчим хүчний зориулалтаар ашиглах, манай бүс нутгийн бараа ачаа тээврийн ложистик төв болон хөгжих бүрэн боломжтойг дурдаад Баяннуур хотын Урадын Дунд хошуу болон Сайнцагаан сумын хамтын ажиллагааны тогтсон харилцааг хөгжүүлэх, Дундговь аймаг Урадын хойд хошууны эртний харилцааг сэргээх мөн хоёр аймаг хотын хүн ардын эрүүл мэндийг тэтгэх, харилцан соёлоо сурталчлах, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэгт байнгын харилцаатай байж хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн юм. Айлчлалын хүрээнд Баяннуур хотын урадын хойд хошууны Ингэний ферм, ингэний сүүний үйлдвэр,  Баяннуур хотын махны үйлдвэр, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр, Монгол уламжлалт эмнэлэг, хот төлөвлөлт болон хотын ногоон байгууламж, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцаж тэдний туршлагыг сонсож Дундговь аймагт хэрэгжүүлэх боломж, нөхцөл байдал дээр байгууллагын удирдлага, харилцан санал солилцлоо.






Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа