Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл нь Онцгой байдлын газартай хамтран гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөгөөг сайжруулж, бүх түвшинд эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээ мэдээллийг иргэд, байгууллагуудад шуурхай хүртээмжтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж сургалтын ухаалаг дэлгэц, комьпютер дагалдах хэрэгсэл, сандал ширээ мөн аврах үйл ажиллагаанд шаардлагатай машины радио станц болон гар станц зэрэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аймгийн Онцгой байдлын газарт төслийн ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн ажилтан Д.Мөнхбадрах нар хүлээлгэн өглөө.