Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэр бэлэглэе” төслөөс байгалийн аюулт үзэгдэлд өртсөн болон бага насны хүүхдүүдтэй Өлзийт, Сайнцагаан сумын 3 өрхийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж өвлийн дулаалга бүхий иж бүрэн 5 ханатай гэр хандивлалаа.
Дээрх гэрүүдийг Улаанбаатар хотоос тээвэрлэх зардлыг орон нутгаас шийдвэрлэсэн бөгөөд 2021 оноос хойш байгалийн гамшигт өртсөн нийт 13 өрхөд Дэлхийн зөн Монгол ОУБ-аас гэр олгоод байна. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар гэр гардуулах үеэр иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орон нутгийн хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллаж байгаа Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамт олон болон Дундговь аймгийн төслийн ажилтан Д.Мөнхбадрах нарт талархал илэрхийллээ.