Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А/70 дугаар тушаалаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, Сайнцагаан сумын Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа нар Монгол улсын "Зөвлөх багш" хэмээх эрхэм алдрыг хүртсэн байна.
Дундговь аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Зөвлөх багш нартаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.