Аймгийн Засаг даргын "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" уулзалтыг Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад энэ сарын 15-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулна. Уулзалтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн үзлэг оношилгоо, төрийн нэгдсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, аймаг, орон нутагт хийгдэж буй ажлын танилцуулга, мэдээлэл, иргэдийн санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлэг, сум орон нутгийн ажилтай танилцах зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдана. Иргэд уулзалт зохион байгуулагдах хуваарийн дагуу идэвхтэй хамрагдана уу.