"Бид хариуцлагатай татвар төлөгч" аяны хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн баялаг бүтээгч бизнес эрхлэгч нарын 200 орчим төлөөллийг хүлээн авч, 2022 ондоо татвар төлөлт, цахим төлбөрийн баримт олголт, тайлагнал зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж буй шилдэг 26 татвар төлөгчийг шалгарууллаа.
Үүнд:
- Адаацаг сумын бизнес эрхлэгч иргэн Э.Баясгалан, Баянжаргалан сумын Г.Болдбаатар,
- Говь-Угтаал сумын Шанжин-Орд ХХК,
- Дэрэн сумын Эрдэнэсант ХХК,
- Дэлгэрхангай сумын Хангайн илч дулаан ХХК,
- Луус сумын Буянт наран говь ХХК,
- Өндөршил сумын Эм эргэлтийн сан,
- Сайхан-Овоо сумын Онгийн нууц ХХК,
- Сайнцагаан сумын Говь каравансерай лодж ХХК, Дундговь-Ус ОНӨҮГ, Хөрхбулаг ХХК, Номадс фүүд ХХК, Оюу номин эрдэнэ ХХК, Тогоогийн говь ХХК, ТЭББЭ ХХК, Жи Ай Транс ХХК, БМБХ ХХК, Дэлгэрэх бүрд ХХК, бизнес эрхлэгч иргэн Бархасмаа, Энхтунгалаг, Оюунтунгалаг,
- Эрдэнэдалай сумын Далайн дэвжих арвижих ХХК тус тус шалгарсан байна.
Мөн тус арга хэмжээний үеэр орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй зарим татвар төлөгчдийг аймгийн Засаг даргын жуух бичиг, аймгийн хүндэт тэмдэгээр шагнан аймгийн удирдлагууд гардуулан өглөө.