Дундговь аймгийн Политехникийн коллежийн 16 оюутан сурагч аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзалт зохион байгуулж тус оюутнуудад амжилттай суралцаж мэргэжлийн өндөр ур чадвар эзэмших, сонирхдог спортын болон бусад дугуйлан секцэд хичээлээс гадуур хамрагдаж амжилт үзүүлэх зэрэг зөвлөмж өгснөөс гадна төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцсон юм.