Мэдээ, мэдээлэл

"БИД ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" АЯНЫ ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдтэй хийсэн уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, СТСХ-ийн дарга Г.Энхтайван, "Зоосон нүдэн" ХХК-ийн захирал С.Энхжаргал болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд бизнес эрхлэхэд эрх зүйн болон эдийн засгийн орчин, төслийн зээл, тусламж, хөтөлбөрт хамрагдах ямар боломжууд байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн урилгаар Дундговь аймгийн Монгол банк болон бусад арилжааны банкуудын захирлууд оролцож хэлэлцүүлэгт оролцогчдын санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгч, хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдээс Нарантуул зах болон бусад худалдааны төвүүд мөн аймгийн зарим худалдааны газрууд төлбөрийн баримтаа өгдөггүй, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх боломжтой газрууд бүртгүүлэхгүй байгаа мөн арилжааны банкуудын посын систем шимтгэл өндөртэй байгаа, зарим сумдын ажил хариуцсан мэргэжилтэн тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа зэрэг санал хүсэлтүүд гарч зохих шатны албан тушаалтнууд хариу тайлбар өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа