Дундговь нутгийнхаа хүн ардад өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж ирсэн үе үеийн алтан гарт сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээн хэлсэн үгэндээ "Дундговь аймгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн тэр цаг үеэс эмчлэх, асарч сувилах, суртал ухуулга хийх, соён гэгээрүүлэх" ажилд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон “Олон Улсын сувилагчдын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Дундговь аймгийн хувьд анхан болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээнд мэс засал, дотор, хүүхэд, нярай, чих,, хамар, хоолой, сэхээн, эрчимт эмчилгээ гээд 20 гаруй нарийн мэргэжлийн чиглэлээр хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээг 261 сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хүргэж байгаа нь тус салбарын нийт албан хаагчдын 37 хувийг эзэлж байгаа бөгөөд хүний нөөцийн хангалт 87 хувьтай байна. Иймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг 2024 он гэхэд 97.5 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн бэлтгэх, анагаахын их сургуулиудтай хамтран ажиллаж, орон нутагт нэн шаардлагатай сувилагч, мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлсээр “Хүний нөөцийг хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр сурч буй 4 оюутны, 10 эмч, мэргэжилтний магистрын сургалтын төлбөр, 2 эмчид орон сууцны урьдчилгаа, 2 эмч, сувилагчид эмчилгээний зардал зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 100 гаруй сая төгрөгийг зарцуулж, Гурвансайхан, Өндөршил, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдад хүний нөөцийн хангалт хийсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээнд олсон ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар зөвлөлдөхийн зэрэгцээ сувилагч мэргэжлийнхээ үнэ цэнэ, үнэлэмжийг бахархан тэмдэглэж байгаа сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсээд Төрийн болон Засгийн газрын шагнал, аймгийн Засаг даргын шагналаар дараах сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг шагнаж, урамшууллаа.
Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
Сайнцагаан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр