Мэдээ, мэдээлэл

Аймгийн Засаг даргаар ахлуулсан "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг Дэлгэрхангай суманд

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан "Иргэдээ сонсъё" уулзалтын ажлын хэсэг Дэлгэрхангай суманд ажиллалаа.

Тус ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбаямба, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга Батбилэг нар ажиллаж байна.

Уулзалтын хүрээнд Эхо оношилгоо, цээжний рентген, дотор, сүрьеэ, уламжлалт, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд нийт 201 иргэн хамрагдлаа.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд газрын кадастр, өмчилсөн газрын хянан баталгаа, кадастр хийлгэх, улсын бүртгэлийн хэлтсийн иргэний болон эд хөрөнгийн улсын бүртгэгч нар тоон гарын үсэг олгох, гадаад пасспорт захиалах, "Хурдан" төрийн цахим үйлчилгээний зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээнд 114, нийт 315 иргэнд төрийн цогц үйлчилгээ үзүүлсэн байна. "Иргэдээ сонсъё-2023" уулзалтад 130 гаруй иргэд оролцож Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын эвдрэл, засвар, арчилгааны гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж ажиллах хүсэлтийг холбогдох дээд байгууллагад уламжлах, төрийн байгууллагуудын төсвийн хуваарилалттай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэнээс зарим байгууллагын данс хаах асуудал үүсээд буйг зохицуулалт хийх, төрийн албанд орж ажиллах боловсон хүчний шалгуур өндөр байдгаас хөдөө орон нутаг боловсон хүчингүй болж байгаа тухай, Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас аймаг, орон нутагт үр өгөөжгүй, хариуцлагагүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, орон нутагт дутагдалтай байгаа босоо удирдлагатай байгууллагын боловсон хүчний ажлыг дээд байгууллагадаа хавсран гүйцэтгэж байгаа нь орон нутгийн малчид, иргэд үйлчилгээ авч чадахгүй байгаа цаашлаад сумын татварын орлогын төвлөрүүлэлт гүйцэтгэлдээ хүрэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар их байгаа учир тухайн орон нутагтаа ажиллаж буй албан хаагчид хавсруулан ажиллуулах шаардлага байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дэлгэрхангай сумын иргэдээс гаргасан зарим хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн албан хаагчдын ажиллах боломжийг бүрдүүлж сумын Засаг даргын Тамгын газрын 4 багийн Засаг даргад 4 мотоцикль, 4 ширхэг зөөврийн компьютер, Санхүүгийн албанд 2 суурин, 1 зөөврийн компьютер, сканнер зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ.

Энэ үеэр Түүхийн улсын олимпиадад 2-р байр эзэлсэн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 12-ын А ангийн сурагч Б.Эрдэнэтуул, бэлтгэсэн багш М.Наранчимэг нарт аймгийн Засаг даргын журмын дагуу урамшуулал олгож, амжилт хүссэн юм.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа