Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 363, есдүгээр ангийг 790, тавдугаар ангийг 763, нийт 1916 хүүхэд төгсөж, мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төгсөлтийн мөнгөн хонхны баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ бидний зорьж төлөвлөсөн дэмжиж хүүхэд залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад настнаа хүндэтгэн, улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, залгамжлан авч явах хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж, ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө хөгжүүлдэг манлайлагч байж, тодорхой зорилгодоо хүрэх хүсэл, тэмүүлэлтэйгээр сурч, ажиллаж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, мэдлэг боловсролтой, улс орон нутгийнхаа нэрийг тив дэлхийд дуурьсгасан нэр хүндтэй иргэн байхыг хүсээд баяр хүргэлээ.
2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн ажлын хүрээнд 5 зорилт, 38 арга хэмжээг төлөвлөн баталж, ОНХС-аас тус хөтөлбөрт зарцуулах 300 сая төгрөгийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Нийт төгсөгчдөдөө болон багш сурган хүмүүжүүлэгчдэдээ МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын мэнд дэвшүүлье.