Мэдээ, мэдээлэл

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд баруун сумдад ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төрийн цахим үйлчилгээний газрын албан хаагчдаас бүрдсэн баг бүрэлдэхүүн багтсан юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрцогт суманд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна сум орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох "Иргэдээ сонсъё" уулзалт зохион байгууллаа.Дэлгэрцогт сумын иргэд, төрийн албан хаагчдаас дараах санал хүсэлтийг аймгийн удирдлагад гаргасан юм

  • Сумын цагдаагийн албанд тээврийн хэрэгсэл шийдвэрлэж өгөх, шатахууны зардал хангалтгүй байгаа тухай аймгийн ИТХ-д уламжилж өгөх
  • Отор нүүдэл их байна. Урд талын аймаг, сумдаас адуу, үхрийг олноор ачиж ирж буулгаж байна. Бэлчээрийн даац хэтрэх эрсдэлтэй байна
  • Багийн Засаг дарга нарыг унаажуулах
  • Олон малын хөлөөр булаг шанд ширгээд дууслаа, өвөл нь цаг хүндэрснээс өвс тэжээлийн үнэ маш үнэтэй болж байна. Ногоон тэжээл тариалах гэхээр усны асуудал хүндрэлтэй байна тиймээс худаг ус, хашааны асуудлыг шийдвэрлэж өгөх боломж байгаа эсэх
  • 250 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна.
  • 100 жилийн ойгоос өмнө дуусгаж, дотор тохижилтын ажил хийгдэнэ үүнд тайзны өмсгөл буюу хөшиг, зөөлөн эдлэлийн 50 сая төгрөгийн төсөл гаргасныг шийдвэрлэхДэлгэрцогт сумын төвийн 2,5 км засмал замын засварыг аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэх
  • Бага газрын чулууны орчимд аль нэг үүрэн телефоны сүлжээ оруулах асуудлыг шийдвэрлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Аймгийн Засаг даргаас:

  • Сумын Цагдаагийн албаны шатахууны зардал нэмэх тал дээр ИТХ -д уламжлах мөн ирэх оны төсөвт нэмж суулгах боломж байгаа эсэхийг судлах
  • Шинэ соёлын төвд сумын 100 жилийн ойг тохиолдуулан хөшиг зөөлөн эдлэлийг нь шийдвэрлэх
  • Сумын төвийн 2,5 км авто замын зураг төсвийг дэмжих Бага газрын чулууны орчимд амьдарч байгаа айл өрхөөс сүлжээ оруулах хүсэлтийг БЗД нар авч нэгтгэн ирүүлэх, үүнийг холбогдох газарт нь уламжлах
  • Гурван багийн Засаг даргад тус бүр нэг мотоцикл, зөөврийн компьютер, мөн сумын ЗДТГ-т компьютер тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын Засаг дарга нарын нөөц хөрөнгө 3.0 сая төгрөг байсныг Эрдэнэдалай, Сайнцагаан суманд 20.0 сая, бусад сумдад 10.0 сая болгон нэмэгдүүлснийг дурдаад зарим үйл ажиллагааны зардлыг сумын ОНХС-ийн хөрөнгөөр шат дараатай шийдвэрлэж байхыг чиглэл болголоо.


Мөн Адаацаг, Дэлгэрцогт сумдад отор нүүдэл их байгаа ч цаг хүндэрч буй сумдаас оторлож буй малчид малын халдварт өвчин тархахаас сэргийлэх, хог сэг зэмээ ил задгай хаяхгүй, устгаж цэвэрлэх тал дээр хариуцлагатай байж, малчид ойлголцож явах шаардлагатай гэдгийг хэлээд малчдаас гарч буй нэг тулгамдсан асуудал болох худаг усны асуудал бөгөөд аймгийн Засаг дарга Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөр гаргасан худаг малчин айл бүрийн дундын хэрэглээ гэдгийг анхааруулж хэлсэн юм.Дэлгэрцогт сум 2023 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд тус суманд сумын ОНХС-ийн 118.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй цэнгэлдэх хүрээлэн болон улсын төсвийн 1.2 тэр бум төгрөгийн санхүүжилтээр баригдаж буй соёлын төвийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Энэ үеэр Малчид дуулж байна улсын уралдаанд тэргүүн байрын эзэлсэн Дэлгэрцогт сумын иргэн Л.Баасанд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, талархал гардууллаа. Мөн сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагч нар болон иргэдэд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын шагнал гардуулав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа