Мэдээ, мэдээлэл

“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ДУНДГОВИЙН СУРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын хөгжлийн түүчээ, шинэ цагийн шилдэг инженерүүд төрөн гарах их аяны эхлэл болсон, ШУТИС-ийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” улсын анхдугаар олимпиад 04 сарын 19-нөөс 05 сарын 22 хүртэл хоёр үе шаттай зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө

“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” Улсын анхдугаар олимпиадын тэргүүн байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Эрдэнэбаярын Шинэпүрэв тэргүүлж, өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авлаа. 3-р байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Долгормаа, Б.Баяржавхлан нар шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авсан юм.

Энэхүү олимпиад нь ЕБС төгсөх 12-р ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх зорилготой юм.

Монгол Улсын хөгжлийн бодлогод инженер, техникийн салбарыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлт туссан. Энэ салбарт ажиллах үндэсний инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал юм .Шавь нараа бэлтгэн амжилттай оролцсон М.Должинсүрэн Б.Урантогос багш нартаа баяр хүргэе.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа