Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН” цэг 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт нээгдэж, тус аймагт оршин суугаа 48,000 гаруй иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах бүрэн боломжтой боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд: Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар, иргэд оролцлоо.