Аймгийн удирдлагууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сайнцагаан сумын 0-16 насны 86 хүүхдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тус үйл ажиллагааны үеэр 2010 оноос эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхчүүдэд чиглэсэн сэргээн засах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж буй аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхийн холбооны тэргүүн Ц.Батсайхан болон хамт олонд нь Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат талархал илэрхийллээ.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, бочигийн спортыг сурталчлах зорилгоор Бочигийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний шагналт байранд шалгарсан Б.Нямрагчаа Нийслэлийн Бочигийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр, Монголын хүүхдийн спортын VII наадам болон дүүргийн тэмцээнээс хүрэл медаль авсан амжилтыг тус тус үзүүлээд байна.