Мэдээ, мэдээлэл

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дундговь аймаг дахь эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Хүүхдийн оролцоо орон нутгийн хөгжилд” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 31-ний өдөр Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 350 хүүхэд, Ид шидийн орон Хүүхэд хөгжил хамгааллын төвийн сайн дурын 22 сурагчийг хамруулан зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ: 2023 оныг Дундговь аймаг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, хүүхэд багачуудын сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих, сурагчдын сургалтын чанарыг ахиулах зорилт тавин ажиллаж буйг дурдаад энэ жилийн хүүхдийн баяр нь аймгийн хэмжээнд зарлагдсан “Амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах сарын аян”-тай давхцан тохиож байгаа тул энэ удаагийн хэлэлцүүлгийг “Хүүхдийн оролцоо орон нутгийн хөгжилд” сэдвийн дор зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг дэмжин, цаашдын бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэхээ илэрхийллээ.


Хэлэлцүүлэгт оролцогч ерөнхий боловсролын 5 сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл “Хүүхдийн оролцоо орон нутгийн хөгжилд” сэдвийн хүрээнд илтгэлээрээ дамжуулан үеийн найз нөхдөдөө хандан “Хандлагаа өөрчилье, оролцоогоо нэмэгдүүлье” уриалгыг дэвшүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, хуучин болон дутуу баригдсан барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, спортоор хичээллэх зал танхим дутагдалтай зэрэг асуудлаа удирдлагуудад уламжлан санал бодлоо илэрхийлж байв.







Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа