Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл зөв, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач тус, эрүүл, ээлтэй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, иргэн бүрд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” нээлттэй өдөрлөгийг 05 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын ЭМТөв, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Боржигон Мандал, Өлзийт Мандал өрхийн ЭМТөв, Хот тохижилтын газар, спортын холбоод клубүүд, Баялаг төв, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэд идэвхтэй оролцлоо. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот тохижилтын газар, Баялаг төв, ариутгалын төвүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарих, хогийг хэрхэн ангилан ялгаж сурч, хэвших, дахин боловсруулж ашиглах, эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн бий болгох зэрэг үйл ажиллагааг сурталчлан таниулж, орчны өнгө үзэмж, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага чухал гэдгийг уриалан сурталчилсан юм.

Монгол Улсын хүнсний Манлай үйлдвэр Мандалговь хүнс ХХК, Уудам эко хүнс болон бусад хүнс, хүнсний үйлдвэрлэл худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, иргэдийн үйлдвэрлэсэн эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчилж, органик үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл баталгаатай хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших чиглэлээр мэдээллийг хүргэлээ.Ийнхүү зохион байгуулсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ иргэдийг эрүүл амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд уриалан ажилласан Алтан өргөө бүжгийн холбоо, Говийн наран бүжгийн клуб, Хос-Од ширээний теннисний клуб, Бадминтоны холбоо, Таеквондогийн холбооны дэргэдэх “Зэв” клуб, “Салхит шувуу” унадаг дугуйн холбоо, “Шонхор фитнес” клуб болон хамтран ажилласан байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэддээ талархал илэрхийлье.







Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа