Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт байгаа ээжүүдийг эргэж, гарын бэлэг гардууллаа.
Өнөөдрийн байдлаар тус тасагт 20 ээж байгаагаас 10 ээж амаржсаны 2 нь өнөөдөр буюу 06-р сарын 01-нд амаржиж нэг хүү, нэг охин мэндэлсэн байна. Мөн энэ үеэр төрөх тасгийн эмч нартай уулзан тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.МОНГОЛЫН ҮРС ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.