Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа зориулсан баярын арга хэмжээнүүдийг аймгийн төв талбайд зохион байгуулж байна.
Баярын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань үе тэнгийн авьяаслаг найзуудынхаа урлагийн тоглолтыг үзэж, хөгжөөнт тоглоомуудаар тоглон, өртөөчилсөн аялалууд хийлээ.
Мөн энэ үеэр Дундговь аймгийн 1997 оны төгсөгчид Сайнцагаан сумын 100 хүүхдэд гарын бэлэг гардуулсан юм.