Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх орныхоо ирээдүй болсон эрдэнэт хүмүүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа Дундговь аймгийн 182 ээжид "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэ жил улсын хэмжээнд 10785 ээж "Эхийн алдар" одон хүртэж байгаа ажээ. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар 06 дугаар сарын 01-ний өдөр “Эхийн алдар” одонг гардууллаа.