Мэдээ, мэдээлэл

"СОЁЛЫН ӨВ"-ИЙН УЛСЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид иргэний ёс зүйн боловсрол, түүх, нийгэм судлал, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулга, стандартын хүрээнд эзэмшвэл зохих дэлхийн болон монголын соёлын өвийн талаарх мэдлэгээ ахуйн хүрээнд хэрхэн хэрэглэж дадал болгож буй бүтээлч ажлаар нь шалгаруулан урамшуулах зорилго бүхий Монгол улсын "Соёлын яам", СУИС-ийн "Соёлын сургууль"-аас хамтран "Соёлын өв" улсын эчнээ олимпиадыг 3 үе шаттай зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд Дундговь аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Түүх Нийгмийн Ухааны багш Б.Ууганцэцэгийн бэлтгэсэн тус сургуулийн 12б ангийн сурагч Б.Дашдаваа Улсын олимпиадад Дундговь нутгаа төлөөлөн амжилттай оролцож 98%-ийн гүйцэтгэлтэйгээр Тэргүүн байранд шалгарч, Соёл Урлагийн Их Сургуульд тэтгэлэгтэй суралцах урилга гардан авлаа.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа