Аймгийн Засаг даргын баруун сумдад ажилласан “Иргэдээ сонсъё” уулзалтад Дэлгэрхангай сумын Соёлын төвийн хөгжмийн багш Д.Эрдэнэчулуун сумын Соёлын төвд зохион байгуулж буй соёл урлагийн арга хэмжээнд хэрэглэгдэх PSR-SX 900 маркийн даралтад хөгжимтэй болох хүсэлт тавьсан.
Үүний дагуу аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 5.7 сая төгрөгийн үнэ бүхий даралтат хөгжмийг шийдвэрлэн Дэлгэрхангай сумын Соёлын төвийн Хөгжмийн багшид хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүслээ.