Мэдээ, мэдээлэл

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, Биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ” зорилтын хүрээнд “Эерэг хандлага-эрүүл нийгэм” аяныг орон даяар эхлүүлээд байна.

Тус аяны орон нутгийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, аяны хүрээнд аймгийн БТСГ-аас хийх үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлтэй танилцах, мэдлэг олгох, зөвлөмж, дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир улсын хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх, тус хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж нар Дундговь аймагт ажиллалаа.

Орон нутгийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх багийн гишүүд энэ үеэр аймгийн Засаг даргатай уулзаж, орон нутагт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, төр, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, биеийн тамирын аргазүйч ажиллуулах талаар тавьсан саналыг аймгийн Засаг дарга хүлээн авч, ходоо орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа хэдий ч цаашид ажил хэрэг болон ажиллахаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа