Иргэд ЭМД-аараа хязгааргүй үйлчилгээ авдаг болсонтой холбогдуулан хэзээ, хаана хэдэн төгрөгний тусламж үйлчилгээг хэдэн хувийн хөнгөлөлттэй үнээр авч байгаа талаарх мэдээллийг иргэд нээлттэй авах боломжоор хангаж өнгөрсөн сараас эхлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд “ЭМД-аар авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг харах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Ингэснээр та ЭМД-аараа авч байгаа тусламж үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломжтой боллоо.
Өнөөдрийн байдлаар И-Монголиа системд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл, авсан тусламж үйлчилгээний төлбөрийн мэдээллийг харах 2 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд цаашид шимтгэлээ И-монголиа аппликейшнээр дамжуулан цахимаар төлөх үйлчилгээг нэмэхээр ажиллаж байна аж.