Мэдээ, мэдээлэл

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулахаар журамласан байдаг.

Энэ удаагийн дадлага сургуулийг Монгол Улсын хэмжээнд Дундговь, Орхон, Хөвсгөл зэрэг 6 аймаг, 7 дүүргийг хамруулан 06-р сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулж буй Стратегийн команд штабын сургуультай холбогдуулан өнөөдөр буюу 06 дугаар сарын 08-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулж Дундговь аймаг 11350 иргэнийг хамруулан бэлэн байдлын үүргэвчийг 1240 алба хаагчаар бэлтгүүлж ажилласан нь өнгөрсөн оны дадлага сургуультай харьцуулахад хамрагдсан иргэдийн тоо 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, дадлага сургуульд идэвхтэй оролцон иргэний үүргээ биелүүлэн үлгэр дуурайлал үзүүлсэн төрийн байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгж байгуулагуудад талархал илэрхийлье.






Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа