Арга зүйн сургалтыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хууль эрх зүйн хэлтэстэй хамтран сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Сургалтад нийт 57 албан хаагч буюу нийт хамрагдах ёстой албан хаагчдын 83.8 хувь хамрагдсан байна. Нийт сургалтад хамрагдсан албан хаагчдын 20 нь буюу 35.7 хувь эрэгтэй албан хаагчид байлаа. Сургалтыг 8 сэдвийн хүрээнд зохион байгуулж, цаашид анхаарах асуудалд арга зүйн зөвлөгөө өгсөн.