ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ФЕСТИВАЛИЙН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН” ДУНДГОВЬ АЙМГААС ШАЛГАРЛАА
Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр-ын жүжигчин Эрдэнэбатын Уранжаргал Олон Улсын хүүхдийн жүжгийн фестивалиас “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН”-ээр шалгарч, ур чадвараараа гайхагдан, аймаг болон эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам үйл явдал боллоо.
ОХУ-ын Эрхүү хотын Залуучуудын театраас зохион байгуулсан “Байгаль нуурын сахиус” Олон Улсын хүүхдийн жүжгийн фестивальд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид Монгол улсаа төлөөлөн “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээр оролцсон юм.
Залуу жүжигчин Э.Уранжаргал Номуужингийн дүрээр ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН, найруулагч Б.Хишигзаяа ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ-аар шалгарч, тус театрын уран бүтээлчид ШИЛДЭГ УРАН ЧАДВАРТАЙ ТЕАТР хэмээх эрхэм шагналын эзэн болцгоожээ.
Залуу жүжигчин Э.Уранжаргал Дамбын Төрбатын зохиол “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Цагаанцаагийн дүр, М.Ю.Лермонтов “Багт наадам” жүжгийн Штераль Гүнэьегийн дүр, Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” жүжгийн Гүлмэр хатны дүр гэх мэт 15 гаруй жүжгийн гол дүрд ажилласан байна.
Э.Уранжаргал Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 9 дэх жилдээ ажиллаж, 2019 онд тус театрын уран бүтээлчидтэй хамт А.Вампиловын нэрэмжит орчин үеийн театрын Олон Улсын 12 дахь удаагийн их наадамд “Ууган хүү” жүжгээр амжилттай оролцож байсан юм.
Дундговь аймгийн Соёл, урлагийн газар
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023
ДУНДГОВЬ АЙМАГ - МАНДАЛГОВЬ ХОТ
2023.06.12