Мэдээ, мэдээлэл

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУНДГОВЬ АЙМАГТ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын “Хот хөдөөгийн сэргэлтийн талаарх зарим арга хэмжээний тухай” 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх соён гэгээрлийн нэгдсэн арга хэмжээ “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулж байна.

Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Соёлын сэргэлт-2023” аянд Монгол Улсын Соёлын яам, Улсын хүүхэлдэйн театр, Улсын нэр бүхий Музейнүүд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, харьяа соёл, урлагийн мэргэжлийн байгууллагууд, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, хамтлагууд, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгчид, Бизнес хөгжлийн төв, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.






Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа