Мэдээ, мэдээлэл

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023”-Ы НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Аймгаас баримталж буй бодлогын баримт бичгүүдэд хүн амын эрүүл мэндийг дэмжих талаар эмнэлгүүдийг орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, алслагдсан сум, багийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшил, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилт, арга хэмжээнүүдийг тусган ажиллаж байна.

Эдгээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд энэхүү аяны зорилго нийцэж, лавлагаа шатлалын өндөр нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт ирж артерийн даралт ихсэх өвчний талаар иргэдэд ойлголт мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийн хяналтад авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж, энэ талын мэдлэг ур чадварыг нь дээшлүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээний шинэчлэгдэн батлагдсан зааврыг аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд таниулж, сурталчлах, ард иргэдэд даралт ихсэлт түүний эрсдэлт хүчин зүйл болон хүндрэлээс сэргийлэх, зөв мэдлэг мэдээллийг олгох, эрүүл амьдралын зөв дадал, хандлага бий болох зорилго бүхий “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” аяныг орон нутагт Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, ХААН банк, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-ийн баг хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд тус аян 19-20-ны өдрүүдэд үргэлжлэх ажээ.


Тус аян нь өнөөдөр буюу 06-р сарын 19-ний өдөр аймгийн төв талбайд нээлтээ хийж, үзлэгт 09.00-15.00 цагийн байдлаар 40-өөс доош насны үзлэгт 84, 40-өөс дээш насны үзлэгт 474 , эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэлд 135, бие бялдрын үнэлгээнд 181, нийт эмч нарын үзлэгт 269 иргэн үзүүлснээс Зүрх судас 79, Зүрхний ЭХО 32, Мэдрэл 50, сэргээн засах эмчилгээ 50, Хоол боловсруулах зам 26, нийт 827 иргэд хамрагдсан байна.

Та бүхэн үзлэгт хамрагдахаасаа өмнө аймгийн төв талбай дээр ирж цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл магадлалыг тодорхойлуулан илгээх бичгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид очиж Улсын III төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх юм.


Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа