“Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулагдаж буй "Нүүдэлчин фестиваль"-д Дундговь аймгийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид оролцон 3 өдрийн турш “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задлан язгуур урлагийн гайхамшигтай тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ хуран цугларсан олонд дэлгэн, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг дэлхийд сурталчилж байна. Энэхүү дэлхийн соёлын фестивалийн хүрээнд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцсан, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн оюунлаг наадам болж байгаа юм.