Монголд улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эмзүйн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дундговь аймагт эм хангамжийн салбар үүсэн байгуулагдсаны 81 жилийн ойн баярын хурал есдүгээр сарын 23-ны өдөр Мандалговь хотноо боллоо.
Баярын хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, Дундговь аймгийн эм хангамжийн салбарт хувь нэмрээ оруулан, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, хүртээмжтэй хангахад зүрх сэтгэл, хөлс хүчээ зориулан ажилласан үе үеийн ахмадууд, эм зүйч, эм найруулагч, ажилчдад баяр хүргэн, талархал илэрхийлж, ахмадуудад гарын бэлэг гардуулав. Түүнчлэн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс болон эм зүйн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд баяр хүргэж, үг хэлсэн юм. Мөн салбартаа үр бүтээлтэй ажилласан Ажилчдыг шагнан урамшуулжээ. Үүнд
“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР
У.Өнөрчимэг - МНЧ эмийн сангийн жор баригч
О.Сэргэлэн - МНЧ эмийн сангийн нягтлан бодогч
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Хандсүрэн – “Увдист” эмийн сангийн жор баригч
АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР
Д.Цэдэвээ – Ахмад ажилтанО.Цэцэгмаа - Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Б.Мөнхзул – “Дундговь эм хангамж” ХХК-ийн эмзүйч
Э.Цэрэнпагам – “Монос Дундговь” ХХК-ийн жор баригч нарыг тус тус шагнасан байна.