Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Говь танхимд зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн байгууллагуудын ХАБЭА-н ажилтнууд, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нар, аймгийн ХАБЭА болон Сайнцагаан сумын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд нийт 50 оролцогч танхимаар, төдийгүй 14 сумын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд цахимаар оролцов.
Тус сургалтыг зохион байгуулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх менежментийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.