Мэдээ, мэдээлэл

ШИНЭ СОРТЫН ҮРИЙГ НУТАГШУУЛАХ ЗОРИЛГООР ТУРШИЛТЫН ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

“Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Дундговь аймаг болон MORA JE группийн төлөөллүүд хамтын ажиллагааны тухай санал солилцон, зургаадугаар сарын 22-ны өдөр хүнсний ногооны шинэ сортын үрийг нутагшуулан, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмүү өртөг шингэсэн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулсан юм.


Санамж бичгийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МОРА ТББ болон МОРА ЖИ ЭЙ групптэй хамтран “Хүнс хөдөө аж ахуй, хүнсний ногоо, хүлэмжийн бизнесийн ирээдүйн чиг хандлага, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх гарц – Япон орны туршлагаас” сэдэвт сургалт, санал солилцох уулзалтыг есдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, сумдын хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.


Түүнчлэн шинэ сорт болох шар тарвас, торлог амтат гуаны туршилтын тариалалтыг өвлийн Нарлаг хүлэмжид хийхээр лабораторийн шинжилгээнд хамрагдаж, чанарын шаардлага хангасан үрийг өгөхөөр болжээ. Мөн хөрс сайжруулах ургамлын тариалалтыг Луус суманд туршихаар болсон байна.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа