Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих” жилийн ажлын хэсэг, Хүмүүнлэг сургуулийн үйл ажиллагаа, жилийн ажлын тайлантай танилцлаа.
Хүний нөөцийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Глобал удирдагч их сургууль”-д тус сургуулийн сургалтын менежер болон таван багш суралцаж, боловсролын удирдлага, хууль зүйн чиглэлээр магистрын хамгаалжээ.
Мөн энэ үеэр Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын Жүдо бөхийн 55кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Хүмүүнлэг сургуулийн сурагч С.Ламхүү сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгийнхаа нэрийг улсдаа гаргасан явдалд баяр хүргэн, талархал илэрхийлсэн юм. Тус сургуулийн шинэ барилгын явц 10-р сарын 3-ны байдлаар 30 хувьтай явж байгаа бөгөөд одоогоор Политехник коллеж болон Цэгц билиг сургуулийн байранд хичээллэж байна.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагын зүгээс ирэх хичээлийн жилд шинэ байрандаа хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шинэ хичээлийн байранд орох үед тус сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг тохижуулж өгөхөөр болов.