Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 29, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр, Дундговь аймгийн “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.


Баярын хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог нар оролцож, үе үеийн багш нарт баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.

Аймгийн хэмжээнд хүний нөөцийг бэхжүүлэх, орон нутагтаа боловсон хүчнийг татан ажиллуулахад тодорхой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн, боловсролын салбарт сүүлийн хоёр жилд шинээр гэрээгээр 9 багш орон нутагтаа ирэн ажиллаж байна. Мөн орон нутагтаа манлайлан үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа 2 багшид орон сууцны, 100 гаруй багшид мэргэжлээ дээшлүүлэн магистрт сурахад дэмжлэг үзүүлсэн төдийгүй жил бүр шилдэг 6 багшид урамшуулал олгож ирсэн байна.


Дундговь аймаг байгуулагдсаны түүх 80 жилийн ойгоо угтан анх удаа 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан 80 сурагчийг нийт 40,0 сая төгрөгөөр, 2023 онд 700-аас дээш оноо авсан 21 сурагчийг 12,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан нь сурагчид, тэдний эцэг эхчүүдийн 12 жилийн хөдөлмөрийг үнэлсэн шинэлэг ажил болсон юм. Түүнчлэн улсын олимпиад, биеийн тамирын болон урлаг соёлын уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан багш, сурагчдын хөдөлмөрийг үнэлж, улсын олимпиадад амжилт гаргасан 4 багш, 4 сурагчийг урамшуулсан аж.


Монгол улсын засгийн газар, Японы “ЖАЙКА” ОУБ-аас хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг Сайнцагаан сумын Говийн Ирээдүй цогцолбор, Мандал сургуулиудыг сонгон хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр сургуулиуд болон Сайхан-Овоо сумын сургуулийн хүүхдийн хоолны заалны ширээ, сандлын хөрөнгийг шийдвэрлэж, сурагчид ангидаа биш хоолныхоо зааланд хоол идэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаатай холбогдуулан манай аймгийн сурагчдын кальци, Д аминдэмийн дутагдалтай, ясны сийрэгжилттэй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Тухайн дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг даргын санаачилгаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс санаачилгыг дэмжин ажиллаж байгаа сумдын Засаг дарга, сургуулиудын захирал, эцэг эхчүүддээ талархал илэрхийллээ.


Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг шагнан урамшуулсан юм. Үүнд:

“АЛТАН ГАДАС” ОДОНГООР

1. Д.Бямбасүрэн- Цэгцбилиг сургуулийн ахмад багш


“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” МЕДАЛИАР

1. Б.Бямбаа- 3-р цэцэрлэгийн багш



МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР

1. Б.Отгонбаяр- Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Бага ангийн багш

2. Д.Галбадрах -Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн Математик-мэдээлэл зүйн багш

3. С.Отгонмөнх- Өлзийт сумын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш

4. Б.Ууганцэцэг- Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн Математикийн багш

5. С.Нандинтуяа- Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн Нийгмийн ажилтан

6. Д. Түмэндэмбэрэл- Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн Түүх-нийгэм судлалын багш

7. Э.Мөнхчулуун- Сайнцагаан сумын Мандал сургуулийн Бага ангийн багш

8. Д.Найрамдал- Хүмүүнлэг сургуулийн сургалтын менежер

9. Б.Мөнгөншагай- Мандал сургуулийн биеийн тамирын багш

10. Х.Оюунбилэг- Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн бүлгийн багш

11. Г.Алдармаа- Хулд сумын цэцэрлэгийн багш

12. С.Бат-орших- Хулд сумын цэцэрлэгийн багш

13. Б.Гандолгор- Хулд сумын цэцэрлэгийн багш

14. С.Насанжаргал- Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн багш

15. А.Эрдэнэтуяа- Политехник коллежийн Нарийн бичиг, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн багш

16. Х.Батсайхан- Политехник коллежийн Барилгын сантехникч мэргэжлийн багш


БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”- ЭЭР

1. Э.Ууганцэцэг- Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Англи хэлний багш

2. Б.Мөнгөнчимэг- Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Бага ангийн багш

3. Д.Пүрэвсүрэн- Сайнцагаан Цэгц билиг сургуулийн Химийн багш

4. С.Отгонмаа- Өлзийт сумын сургуулийн Бага ангийн багш

5. Ж. Бямбасүрэн- Гурвансайхан сумын сургуулийн Зураг- технологийн багш

6. Б.Төгсжаргал- Дэлгэрхангай сумын сургуулийн Бага ангийн багш

7. Б.Лхамноржмаа- Дэлгэрхангай сумын сургуулийн Англи хэлний багш

8. Э.Саруултуяа- Дэлгэрхангай сумын сургуулийн Бага ангийн багш

9. О.Уранбаяр- Сайнцагаан сумын Мандал сургуулийн Бага ангийн багш

10. Г.Чулуунцэцэг- Сайнцагаан сумын Мандал сургуулийн Бага ангийн багш

11. Г.Оюунгэрэл- Сайнцагаан сумын Мандал сургуулийн Бага ангийн багш

12. Н.Наранбаатар- Сайнцагаан сумын Насан туршийн боловсролын төв,

13. Г. Болортуяа- Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн туслах багш

14. Д.Намуунцэцэг- Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн багш

15. М.Отгондэлгэр- Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн багш

16. Ш. Уянга- Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн Бүлгийн багш

17. Б.Сэлэнгэ- Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн Арга зүйч

18. М. Наранцэцэг- Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн Бүлгийн багш

19. Н. Амарсанаа- Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн багш

20. Б. Пүрэвмаа- Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн Арга зүйч

21. Л. Туул- Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн туслах багш

22. Н.Лхагвасүрэн- Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийн жижүүр

23. Ш.Сайнзаяа- Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийн үйлчлэгч

24. Н.Түвшинбаяр- Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн жижүүр

25. Б.Адьяасүрэн- Политехник коллежийн ойжуулагч мэргэжлийн багш

26. Ө.Дэлгэрмөрөн- Политехник коллежийн биологийн багш


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

1. Э.Энх-Эрдэнэ-Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн арга зүйч

2. А.Хонгорзул - Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн Бүлгийн багш

3. О.Нарантуяа- Сайнцагаан сумын 7-р цэцэрлэгийн Бүлгийн багш

4. Л.Чимэдцэеэ- Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн Арга зүйч

5. Б.Ганжуур- Сайнцагаан сумын Политехник коллежийн Барилгын сантехникч мэргэжлийн багш

6. Э.Мөнхтуяа- Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн багш

7. Т.Хандмаа - Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн Туслах багш


БШУГ-ЫН “ТЕХНОЛОГИЧ БАГШ” ШАГНАЛААР

1. Б.Гандулам- 3 дугаар цэцэрлэгийн Бүлгийн багш

2. Б.Бат-Орших- 8-р цэцэрлэгийн Бүлгийн багш

3. У.Учрал- Мандал сургуулийн Бага ангийн багш


БШУГ-ЫН ӨРГӨМЖЛӨЛӨӨР:

1. Э.Чулуунчимэг- 4 дүгээр цэцэрлэгийн Туслах багш

2. Т.Цэнгэлмаа- 6-р цэцэрлэгийн Арга зүйч

3. Н.Ганцэрэн- Политехник коллежийн Үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч


МОНГОЛЫН АХМАД БАГШ НАРЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛ “БАГШИЙН ГАВЬЯА” ОДОНГООР

1. Л.Оюун –Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

2. Г.Урансанаа- Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн багш

3. Н.Энхтөр - Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн Бүлгийн багш нарыг тус тус шагнасан байна.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа