Удирдлагын академиас “Төрийн байгууллагын шийдвэр: Хууль хэрэглээ” сэдэвт богино хугацааны зорилтот ажлын байран дахь сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн 40 мэргэжилтэн оролцсон бөгөөд сургалтад оролцогчдод сертификат олгов.