Мэдээ, мэдээлэл

“НОГООН ГОВЬ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн 2005 оны төгсөгчдийн үүсгэн байгуулсан "Шинэ үе ногоон говь хөтөлбөр" НҮТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй ногоон байгууламж, гүйлтийн зам, элсний волейболын талбай, чөлөөт цагаа гэр бүлээрээ ая тухтай өнгөрөөх боломжтой усан цөөрөм, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Ногоон говь” цэцэрлэгт хүрээлэнг сүндэрлүүлэх ажил өрнөж байна.


Тус цэцэрлэгт хүрээлэнг Мандалговь хотын Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хоёр га талбайд байгуулах ба шаардлагатай талбай, гүний худаг зэрэг дэд бүтцийн асуудлыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шийдвэрлэн, дэмжин ажиллаж байгаа юм.


Өнөөдрийн байдлаар төслийн талбайг бүрэн хашаажуулсан бөгөөд 4800 мод тарих бэлтгэл ажлыг хангаж, 2005 оны төгсөгчид болон спортын холбоо, клубуудын сурагчид, Сум дундын Ойн анги , Хот тохижуулах газрын алба хаагчид мод тарих ажлыг эхлүүллээ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг ирэх онд гүйцэтгэн, 2025 онд бүрэн ашиглалтад оруулах юм.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа