Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН XXI ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XХI олимпиадыг энэ сарын 21, 22-ны өдөр зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.


Олимпиадад Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн 19 сургуулийн 5-12-р ангийн 395 сурагч, 28 математикийн багш оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр Тэргүүн байранд Улаанбаатар хотын 1-р сургуулийн нэгдүгээр баг шалгарч, цомын эзэд болсон бол Дэд байранд Дундговь аймгийн “Цэгц билиг” сургууль, Гутгаар байранд Улаанбаатар хотын 1-р сургуулийн хоёрдугаар баг тус тус шалгарчээ.


Мөн Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Өлзий багш сан”-аас багш, сурагчдын дунд тэтгэлэг зарласан бөгөөд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн математикийн багш Б.Ууганцэцэг "Өлзийт багш"-аар, "Цэгц билиг" сургуулийн 2023 оны "Шилдэг төгсөгч", Дундговь аймгийн 2022 оны "Шилдэг хүүхэд" шагналт 12б ангийн төгсөгч Г.Галсан "Өлзийт сурагч"-аар шалгарч, сангийн нэрэмжит тэмдэг, өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн тэтгэлгийг гардан авсан байна.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа