MERIT төслөөс Эрдэнэс Силвер Ресурс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын мөнгө, алтны ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөлөл "Уурхайн хаалт - 2023" олон улсын хуралд оролцов. Энэхүү 16 дахь удаагийн олон улсын хурал нь АНУ-ын Рено хотод аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд болсон юм.
Тус хуралд 25 орны 500 гаруй төлөөлөл оролцож, уурхайн хаалтын чиг хандлага, нөхөн сэргээлт, газрын гадаргуугийн хэлбэршүүлэлт, иргэд, талуудын оролцоо, уурхайг татан буулгах, экосистемийн загварчлал зэрэг өргөн хүрээнд судлаач, инженер, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн төлөөлөл санал, туршлага солилцсон байна.