"Хүнсний хангамж аюулгүй байдал”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Орон нутагт жимс, жимсгэнийн ТШ/2023/ Суулгац плантаци тендер, Багц-1”-ийг зарласан.
Тус тендерийн гүйцэтгэгчээр “ЭМ ЖИ ДИ” ХХК шалгарч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын түшиглэн Жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулсан бөгөөд дээрх жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн плантацийг байгуулахад улсын төсвийн 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Орон нутгийн зүгээс "Дундговио ногооруулъя" хөтөлбөрийн хүрээнд “Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төв байгуулах ажлыг дэмжин Сайнцагаан сумын 4-р багт 3га газрыг шийдвэрлэж өгсөн юм.
Гүйцэтгэгч “ЭМ ЖИ ДИ” ХХК нь орон нутгийн жимс жимсгэнийн эх ургамлын плантаци байгуулах ажлыг энэ оны зургаадугаар сарын 19 -ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 26-ны өдрийн дотор гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж, Хүнс, хөдөө аж ахуйн газарт 3 га талбай бүхий жимс жимсгэний суулгац үржүүлгийн плантаци байгуулах ажлыг хийжээ. Үүнд 1,5 метр өндөр төмөр хашаа 700 метр, техникийн нөхцөлийн дагуу цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн явуулах 1150м цахилгааны утас татаж, 40 см гүнд булсан байна. Мөн гүний худаг 1 ш, усны сав 20 тонн 1 ш, 120 м2 нийлэг хальсан хүлэмж 2 ш, 4х6 хэмжээтэй агуулахын байр, 3х8 хэмжээтэй зөөврийн орон сууц, мотоблок, анжис, роторт сийрүүлэгч, гар багаж хүрз 5 ш, секатор 2 ш, хайч 2 ш, өвс хадагч 1 ш /бензин мотортой/, улиас 175 ширхэг, хайлаас 700 ширхэг нийт 3 эгнээ 875 ширхэг хамгаалалтын ойн зурвас, 7 төрлийн жимс жимсгэнийн суулгац 1500 ширхэг, нийт модны талбайд дуслын усалгааны төхөөрөмжтэй холбогдсон бөгөөд нийт 2375 ш мод жимс, жимсгэнийн суулгацыг суулган хүлээлгэн өгөв.
Цаашид орон нутгийн зүгээс тус талбайг хариуцан ажиллах иргэдийг сонгон шалгаруулж, сургалтад үе шаттай хамруулах, суулгац, үр жимс, нарийн ногооны борлуулалтад дэмжлэг үзүүлж, ажиллах юм.