“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран өнөөдөр Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монголын тогооч нарын холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Политехникийн коллеж хамтран оролцож, 13 сумын 84 тогоочийг хамруулав. Тус зөвлөгөөнөөр салбарын ажилчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргасан байна.