Мэдээ, мэдээлэл

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Удирдлагын манлайлал-2023” зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд сумдын болон хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 200 хүнийг хамруулж байгаа бөгөөд Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилготой юм.


Тус сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын референт С.Нямбаяр нар оролцож байна.


Өнөөдрийн сургалтаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудлууд, Төрийн албаны шинэтгэл-төрийн албан хаагчийн ёс зүй, сум, агентлагийн сайн туршлага солилцох, аудитаар илэрч буй нийтлэг алдаа зөрчлийг бууруулах, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшнийг үнэлэх журам зэрэг сургалт, мэдээллүүд хийгдэх бол маргааш буюу 10-р сарын 31-ний өдөр 2024 оны орон нутгийн төсвийн төлөвлөлтийн талаар, бодлого шийдвэрийн хэрэгжилт, цаг үеийн ажлын талаар асуулт хариулт, салбар хуралдаануудаар үргэлжилнэ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа