Мэдээ, мэдээлэл

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Удирдлагын манлайлал-2023” удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Зөвлөгөөний эхний өдөр бүх түвшний удирдлагууд нэгдсэн ойлголттой үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, сургалт, мэдээлэл өгсөн бол зөвлөгөөний 2 дахь өдөр буюу 10-р сарын 31-ний өдөр нийт оролцогчдыг хариуцсан салбараар нь зургаан багт хувааж тэдний тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцох, асуудлыг хэрхэн хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж ажиллах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.


Энэ хүрээнд сумдын Засаг дарга, Засаг даргын орлогч нарт 2024 оны орон нутгийн төсвийн төлөвлөлтийн талаар аймгийн Засаг дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс зөвлөгөө мэдээлэл өгч, Барилга, их засварын ажлын төлөвлөлт, явц, хяналт, Статистик мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарах асуудлуудын талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Статистикийн хэлтэс, ТА-3 төслөөс мэдээлэл хийлээ.



Засгийн газрын болон орон нутгаас баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилт, ил тод байдлын мэдээлэл, цаг үеийн ажлын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдээлэл өгч цаашид ажил эрчимжүүлэх зөвлөгөө өгөв.



Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нарт эмнэлгийн түргэн тусламжийн чанарыг сайжруулах, магадлан итгэмжлэлд анхаарах асуудлууд зэрэг удирдлага, арга зүйн талаарх зөвлөгөө, мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн бол сумдын Санхүүгийн албаны дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлт, 2022 оны аудитын зөвлөмж, 2023 оны завсрын аудитаар гарсан зөрчил, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргалт, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.



Боловсролын салбарын удирдах ажилтнуудад байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний мэдээлэл, сургууль, цэцэрлэгүүдэд ажилласан зөвлөн туслах ажлын дүгнэлтийн талаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэл хийсэн бол Сайнцагаан сумын ЕБСургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн менежментийн туршлагаасаа хуваалцсан байна.



Мөн Соёлын байгууллагын удирдлагуудад "Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүд" сэдвээр Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Өлзийжаргал, "Байгууллагын уур амьсгал" сэдэвт сургалтыг Соёл, урлагийн газар, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуун нар хийлээ.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа