Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд-2024”-ээр баялаг бүтээгч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаа татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг болох зорилгоор “Бид хариуцлагатай татвар төлөгч” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 15 сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим татвар төлөгч оролцов.
Зөвлөгөөний үеэр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван болон Татварын газрын дарга М.Туяацэцэг нар мэндчилгээ дэвшүүлэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн багш Я.Батжаргал, Дундговь аймаг дахь Хаан банкны салбарын захирал Д.Ганмягмар, Дундговь аймаг дахь Төрийн банкны салбарын захирал Э.Хөхөөхүү нар мэдээлэл хүргэж, санал солилцсон юм.
Мөн “Татвар төлөгчдийн өдрүүд-2024”-ийг угтан зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар зохион байгуулсан гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан сурагчдын шагналыг гардууллаа.