“Говийн өнгө - 2024” үзэсгэлэн худалдааг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Дундговь аймгийн 15 сумын болон Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, Улаанбаатар хотын нийт 200 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож, гурван өдрийн турш 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 12 төрлөөр шилдгүүдийг тордуулсан юм.
- Шилдгийн шилдэг “Гран при” шагнал
Урам кидс ХХК – Сайнцагаан сум
- Шилдэг айраг үйлдвэрлэгч өрх
Шаравжамц Жинхүү – Сайхан-Овоо
- Шилдэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Гончигсамбуу Цэвэлмаа – Хулд
Чинзүрх Ариунзул – Өлзийт
- Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Баатар Өсөхжаргал – Луус
Хулан Базарсүх – Дэлгэрхангай
- Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Чимэдцэрэн Цогтбаяр – Сайнцагаан
- Шилдэг гар урлал үйлдвэрлэгч
Болдбаатар Дамдинцэрэн – Сайнцагаан
- Шилдэг хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Ээлт Фүүд ХХК – Сайнцагаан
- Шинэ бүтээгдэхүүн, шинийг эрэлхийлэгч иргэн
Буд Мөнхжаргал – Эрдэнэдалай
- Шилдэг хоол үйлдвэрлэгч
Ундрам цайр ХХК – Сайнцагаан
- Шилдэг зохион байгуулалттай сум
Дэлгэрцогт сум
- Шилдэг үйлдвэрлэгчтэй, хамгийн их борлуулалттай сум
Сайнцагаан сум
- Шинэ брэндинг бий болгосон сум
Луус сум
“Дундговь түншлэл” нэртэйгээр зохион байгуулж эхэлснээс хойш 20 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд идэвх, санаачилгатай оролцсон иргэд, аж ахуйн нэгжийг талархал, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:
Сайнцагаан сум – Uran wool Ө.Дугармаа
Сайнцагаан сум – Шимт ургац хоршоо
Сайнцагаан сум – Хөөт булаг ХХК
Сайнцагаан сум – Мандалын гэгээ хот тохижуулах
Сайнцагаан сум – Ц.Гэрэл
Сайнцагаан сум – Д.Бат-Энх /ХБХХТөв/
Адаацаг сум – З.Ганганмаа
Өндөршил сум – Ч.Хишигбаяр
Баянжаргалан сум – Д.Байгальмаа
Дэрэн сум – Х.Цэвэлсүрэн
Гурвансайхан – М.Ариунцэнгэл нар шалгарчээ.